ОХУ-д тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээний үр дүнд хамгийн их хохирлыг Европын холбоо хүлээж байна хэмээн Германы Frankfurter Allgemeine Zeitung сонинд бичжээ. Сонин энэ дүгнэлтээ Дэлхийн эдийн засгийн институтын мэдээлэлд үндэслэн хийжээ.
“Барууны орнуудаас хамгийн их хохирлыг Герман улс хүлээж байна. Энэ хоригийн улмаас Германы худалдаа бараг 40 хувийн алдагдал хүлээж байгаа аж. Бусад улс орнууд мөн алдагдал хүлээж байгаа, гэхдээ харьцангуй бага” хэмээн Дэлхийн эдийн засгийн институтын судалгаанд дурджээ.
Уг судалгаанд дурдсанаар ОХУ руу хийдэг Их Британийн экспорт 7.9 хувь, Францых 4.1 хувь тус тус унасан бол АНУ-ых 0,6 хувийн алдагдал хүлээжээ.
Хориг тавигдсанаар Германаас Орос руу хийдэг экспорт сард дунджаар 727 сая еврогийн алдагдал хүлээж байгаа юм. 2015 оны үзүүлэлтээр барууны орнуудын Оростой хийж байсан худалдаа 44 сая ам.доллараар буурсны 90 хувь нь Европын холбооны улсуудад ногдож байгаа юм.
эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ