ОХУ-ын Чанарын албаны шинжээчдийн хийсэн шалгалтаар ганц ч доголдол илрээгүй бүтээгдэхүүн нь архи байжээ. Шалгалтын дүнг тус байгууллагын цахим хуудсанд байршуулсан байна.
Нийтдээ 49 төрлийн дотоод, гадаадын архи, согтууруулах ундааг 20 төрлийн үзүүлэлтээр шалгажээ. Үүнээс 31 нь ерөнхийдөө шаардлага хангасан бөгөөд харин үлдсэн 18 нь шошго дээрх бүх үзүүлэлтээ бүрэн хангаж “хамгийн чанартай” гэсэн үнэлгээг авчээ.
Холбооны болон бүс нутгийн согтууруулах ундааны зах зээлийг судлах төвийн тэргүүн Вадим Дробизийн хэлснээр, чанарын шаардлага хангаагүй архи, согтууруулах ундаа нь албан ёсны зөвшөөрөлгүй дэлгүүр, эсвэл гар дээрээс зарагдах боломжтой ажээ. Дээр өгүүлсэн шалгалтад зөвшөөрөлтэй газруудаар худалдаалж байгаа бүтээгдэхүүн хамрагдсан байна.
Орост үйлдвэрлэж байгаа архи нь хүнсний цэвэр спиртээр хийгддэг.
эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ