Ньюс хөтөч: Төв талбайн сүлд модны гэрэл асаана

Хуучирсан мэдээ: 2017.12.15-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Төв талбайн сүлд модны гэрэл асаана

Ньюс хөтөч: Төв талбайн сүлд модны гэрэл асаана

ӨНӨӨДӨР АРВАНХОЁРДУГААР САРЫН 15

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

сЭТГЭЛД СЭВТЭЙ ГАЗАРТ БҮҮ ОЧ

Сугар гараг. Билгийн тооллын 28, Хонгорцог одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • ‘Хөдөлмөрийн гадаад шилжилт хөдөлгөөний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хийх шинэчлэл’ сэдэвт үндэсний зөвлөлдөх уулзалт ‘Пума империал’ зочид буудлын хурлын танхимд болно.
  • “МОНГОЛ, ОРОСЫН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУЛГАМДСАН АСУУДАЛ” эрдэм шинжилгээний хамтарсан бага хурал МУИС-ийн хичээлийн V байр, ОУХНУС-ийн 203 тоотод болно.

09.30

  • Хөрөнгийн бирж дээр ‘Хөрөнгө оруулагч үндэстэн’ ХК болон ‘Жинст Увс’ ХК-ийн нэгдсэн хувьцааны арилжаа эхлэх ёслол болно.

10.00

  • ЗТХЯ болон Автотээврийн залуучуудын холбоо хамтран Автотээврийн салбарт инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор “ИННОВАЦИ АВТО ТЭЭВЭРТ” сэдэвт өдөрлөг болно.
  • НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд Шинэ жилийн баярын өмнө урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулсан талаар мэдээлэл хийнэ.
  • Багшийн хөгжлийн ордонд ‘Нийгэмшүүлэх цирк’-ийн тайлан уулзалт болно. Хүнд нөхцөл дэх хүүхдийг циркийн урлагаар дамжуулж нийгэмшүүлэх талаар танилцуулна.

11.00

  • ‘Зууны мэдээ’ сонины Үндэсний мэдээллийн төвд Хүний эрх, шударга ёс төв болон Хэлмэгдэгсдийн холбооноос Хэлмэгдэл ба хүний эрх сэдвээр хэвлэлийн хурал зарлажээ.
  • МҮХАҮТ-аас жил бүр уламжлал болгон шалгаруулдаг ‘Энтрепренер’ шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 12 дугаар сарын 22-ны өдөр болно. Тус арга хэмжээний шалгаруулалтын талаарх хэвлэлийн бага хурал өнөөдөр МҮХАҮТ-ын 403 тоот өрөөнд болно.

12.00

  • Амьтны эрхийг хамгаалах нийгэмлэгээс ‘Амьтанд ээлтэй шилдгүүд-2017’ манлайлагчдыг тодруулах хэвлэлийн хурлыг ‘Зууны мэдээ’ сонины Үндэсний мэдээллийн төвд хийнэ. ‘Гоёл 2018’ наадмын топ модель Т.Халиунаа болон яруу найрагч Б.Болорцэрэн нар оролцоно.
  • Хүүхдийн төв номын сангийн 2017 оны шилдэг уншигч шалгаруулах сүлд модны наадам номын сангийн ‘Боловсрол, хөгжил’ танхимд болно.

16.00

  • Монголын улаан загалмай нийгэмлэгээс 2017 оны шилдэг хүмүүнлэг үйлстэнгүүдийг тодруулж, шагнал гардуулна. Арга хэмжээ МУЗН-ийн Сургалтын танхимд болно.

18.30

  • Д.Сүхбаатарын талбайн “Сүлд мод”-ны гэрэл асаах ёслол болно.

ӨНӨӨДРИЙН ҮЗВЭР, ЭВЕНТ

15.00

  • ‘Шинэ цагийн бясалгал-Норвегийн жишээн дээр’ уулзалт Занабазарын музейд болно. Урлагийг ойлгох нь цуврал лекцийн энэ удаагийнхад Норвеги улсын галерей, музейн сонин хачин ололттой зүйлсийн талаар ярилцахаар уран бүтээлч А.Болормаа уригджээ.

16.00

  • “Гранд” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, эрхлэгч М.Уранчимэгийн ‘Цэнхэр оймстууд’ номын зохиогч, уншигчийн уулзалт ‘Аз хур’ номын их дэлгүүрт болно.

17.00

  • Хүүхдийн урлан бүтээх төвийн багш, зураач Д.Ганболдын бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн ‘ОРД’ үзэсгэлэнгийн танхимд болно.

18.00

  • Австри улсын Өргөмжит консулын газар, Монгол-Австрийн найрамдлын нийгэмлэг хамтран 1999 оноос хойш амжилттай зохион байгуулж ирсэн ‘Венийн вальс’ цэнгүүн Шангрила зочид буудлын их танхимд болно.

18.30

  • ‘Дориан Грейн’ хөрөг романы 10-14 дугаар бүлгийг хэлэлцэх ‘Номтой орой’ уулзалт ‘Анд’ номын дэлгүүрт болно.

19.00

  • ‘Монгол улсын Филармони-45’ баярын концерт Филармонийн байранд болно. Монголын хөгжмийн урлагийн хамгийн том байгууллага болох Монгол улсын Филармони нь 1972 онд концертийн байгууллагуудыг төвлөрүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор байгуулагдсан ба тус оны 10 дугаар сарын 25-нд Улсын хөгжимт драматик /дуурь бүжгийн/ театрт нээлтийн тоглолтоо хийж байсан түүхэн цагаас хойш 45 дахь уран бүтээлийн жилтэйгээ золгоод байна.
  • ‘ӨВӨЛ’ шоу тоглолт Корпорэйт зочид буудлын концертын танхимд болно. Тоглолтыг ‘Корпорэйт энтертаймент’ зохион байгуулна. ус баг нь ‘Наадам’, ‘Намар’ тоглолтуудыг сүүлийн үеийн тоног төхөөрөмж, техник, технологиор тоноглогдсон концертын танхимдаа, гэрэл, дуу, дүрс, дуугаралтын онцгой шийдэлтэйгээр амжилттай гүйцэтгэж гадаад, дотоодын олон хүмүүсийн таашаалд хүрч, өндөр үнэлгээ авч байсан билээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж