
Оросын “Премьер-министр” хамтлаг Зеленоград хотынхонд бэлэг барихаар зэхэж байна. Тус хамтлагЗеленоград хотын Соёлын төвд ирэх пүрэв гаригттоглолтоо хийх юм байна. Дур булаам, авьяаслаг залуусаас бүрдсэн“Премьер-министр” хамтлаг байгуулагдсанаасаа хойш олон арван хит дуу гаргаад зогсохгүй бүх орос даяар, тэр ч бүү хэл хилийн чанадад олон мянган шүтэн бишрэгчтэй болж амжсан. Тоглолтын хөтөлбөрт тэдний цоо шинэ дуунуудаас гадна хуучны хит бүтээл болох “Восточная”, “Для меня нет тебя прекрасней”, “Синий иней” зэрэг шилдэг хит дуу“Девочка с севера”, “Плачет дождик”, “Простая арифметика” шинэ альбомны хит дуунууд болох “Мы так хотели”, “Мы параллельные миры”, “Погода нелетная” зэрэг уран бүтээл багтжээ.
Г.Даша