“Бүтээлч Бамбүү” театрын анхны уран бүтээл болох ”Гурван бяцхан тоорой” хүүхдийн жүжиг энэ сарын 2-нд нээлтээ хийсэн. Монголын хамгийн анхны бага театрын хүүхдийн оролцоот энэхүү жүжиг ирэх амралтын өдрүүдэд /2017.12.16-17/ тоглогдох юм байна.
“Гурван бяцхан тоорой” хүүхдийн жүжгийн давуу талуудыг онцолъё:
- Английн ардын үлгэрээс сэдэвлэсэн Сергей Михалковын жүжгэн хэлбэрт оруулсан хувилбараар шинэлэг, орчин үеийн болгон тавигдсан.
- Энэ жүжгээс “Олны хүч Оломгүй далай”, “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал”, “Ахаа алд хүндэл Дүүгээ дэлэм хүндэл”, “Эвт шаазгай буга барина” гэсэн сургаал үгүүдээр дамжуулан жүжгийн сангааг гаргасан. Мөн аймхай хулчгар бас залхуу хойргийн эсрэг аливаад тууштай хөдөлмөрч хичээнгүй байх, онгироо бардам зангаа орхиж, найз нөхөдтэйгээ нөхөрсөг байх тухай өгүүлсэн сургамжит, хүмүүжлийн ач холбогдолтой жүжиг юм.
- Уг бүтээл нь БСШУСайдын 228-р тогтоолоор “Сургуулийн өмнөх насны боловсрол”-ын агуулгын стандартад заавал судалж, мэдсэн байх ёстой “Хүүхдэд зориулсан уран сайхны гоо зүйн мэдлэг олгоход баримтлах уран бүтээл”-ийн жагсаалтанд орсон бүтээл юм.
“Гурван бяцхан тоорой” хүүхдийн жүжиг /12.16-17-ны 11.00, 15.00 цагуудаас тоглоно./
- Продюсер: А.Уянга
- Найруулагч: Б.Хишигзаяа
- Зураач: Л.Цэрэндулам
- Хөгжмийн зохиолч: Б.Цацрал
- Менежер: Г.Гэрэл
Гол дүрүүдэд: Том тоорой Тон Тонд П.Одсүрэн, дунд тоорой Бум Бумд Ц.Минжин, Бага тоорой Түн Түнд Э.Эрдэнэ-Очир, чонод Э.Баасандорж нарын жүжигчид тоглож байна.
“Бүтээлч Бамбүү” театрын байр Blue Sky-ийн зүүн урд байрлах Чойжин Сүитс барилгын 203 тоотод байрлаж байна. Тоглолтын билетыг https://www.ticket.mn захиалах буюу үнэгүй хүргэлт 1900 1800-р үйлчилнэ.