Орон сууцны үнэ өсчээ

Хуучирсан мэдээ: 2017.12.14-нд нийтлэгдсэн

Орон сууцны үнэ өсчээ

Орон сууцны үнэ өсчээ

Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компани “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны арваннэгдүгээр сарын үр дүнг өнөөдөр /2017.12.14/ олон нийтэд танилцууллаа.

Тус судалгаагаар өнгөрсөн сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.01 болж өмнөх сараас 0.16 хувиар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0,24 хувиар өссөн байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 1,16 гарсан. Энэ нь өмнөх сараас 0.20 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 0,26 хувиар өссөн байна.

Хуучин орон сууцны үнийн индекс 0,92. Суурь үеэс 8,55%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0,47 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеэс 0,50 хувиар буурсан байна.

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4881 орон сууцны мэдээллийг хамруулжээ.

Үзүүлэлт

Ерөнхий

Шинэ о/с

Хуучин о/с

Индекс

1,01

1,16

0,92

Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/

1,06%

16,01%

-8,55%

Өмнөх сартай харьцуулахад

0,16%

0,20%

0,47%

Оны эхэнтэй харьцуулахад

0,13%

0,43%

-0,88%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

0,24%

0,26%

-0,50%

 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж