Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээнийн төвд өнгөрөгч сарын 29-ний өдөр гурван ихэр мэндэлсэн талаар бид мэдээлсэн. Гурван ихрийн ээж Б.Солонго “Эрдэнэ үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикт ажилладаг бөгөөд үйлдвэрээс нь гурван өрөө байрны түлхүүрийг гардуулан өгчээ.
Мөн энэ оны эхэнд гурван ихэр хүүхэд төрүүлсэн Г.Бадамханд болон түүний гэр бүлд аймгийн Засаг даргын тамгын газраас хоёр өрөө байр өгсөн юм байна.
Орхон аймагт энэ онд гурван ихэр хүүхэдтэй болсон хоёр гэр бүл ийнхүү байртай болцгоожээ. Дээрх гэр бүлд байрных нь түлхүүрийг энэ сарын 11-нд тохиосон “Эрдэнэт хотын өдөр”-ийн баярын үеэр гардуулан өгсөн байна.