62 давхар барилгын орой дээр сельфи хийж байгаад амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2017.12.14-нд нийтлэгдсэн

62 давхар барилгын орой дээр сельфи хийж байгаад амиа алджээ

62 давхар барилгын орой дээр сельфи хийж байгаад амиа алджээ

Хятадын цахим сүлжээний од 15,000 ам.долларын шагналын төлөө 62 давхар өндөр барилгын орой дээр сельфи хийж байгаад унаж амиа алджээ. Энэ харамсалтай хэргээс болж Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өндөр барилгын орой дээрээс лайв-стрийминг эсвэл сельфи хийхгүй байхыг иргэдэд анхааруулж байна.  26 настай Ву Ён Ин арваннэгдүгээр сарын 8-нд 62 давхар барилгын орой дээрээс лайв-стрийминг хийснээс хойш Вэйбо цахим сүлжээнд өндөр барилгын орой дээрээс сельфи хийсэн зураг, бичлэг тавихаа больсон юм. Харин саяхан түүний найз бүсгүй түүнийг амь дүйсэн сельфи хийж байгаад унаж амиа алдсаныг мэдээлжээ.

Хятадын Вэйбо цахим сүлжээнд 60,000 гаруй дагагчтай Ву Ён Ин Хунань мужийн Чанша хотын төв дэх 450 метр өндөр Хуа юань ху төвийн орой дээр гарч бичлэг хийж, 100,000 юань буюу 15,000 ам.долларын шагнал авах ёстой байжээ. Гэвч цахим ертөнцийн одын хувь заяа эмгэнэлтэйгээр эргэжээ.Хятадын нийгмийн сүлжээнд онлайн худалдаа, реклам хурдтай хөгжиж буйгаас олон хүн цахим ертөнцөд од болох зорилгоор санаанд оромгүй сельфи, лайв-стрийм хийсэн олон мянган пост оруулдаг байна. Тэдний зарим нь олон  лайк авч, ашиг олохын  тулд илүү аюултай, амь дүйсэн зүйл хийх болсон ажээ.

Амиа алдсан  26 настай залуу ээжийнхээ эмнэлгийн төлбөрийг төлөх мөнгө олохын тулд ямарч хамгаалалт, бэхлэлтгүйгээр өндөр барилгуудын орой дээрээс амь дүйсэн зураг авч, бичлэг хийдэг байсан гэнэ. Түүний оруулсан тэдгээр бичлэг, сельфинүүд хэдэн сая лайк авсан байна.

Эх сурвалж: Reuters

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж