2018 оны нэгдүгээр сараас нэмэгдэх татварууд

Хуучирсан мэдээ: 2017.12.14-нд нийтлэгдсэн

2018 оны нэгдүгээр сараас нэмэгдэх татварууд

2018 оны нэгдүгээр сараас нэмэгдэх татварууд

Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсанаар долоон төрлийн татвар нэмэх шийдвэрийг УИХ-аас гаргасан. Эдгээр татваруудаас дөрөв нь хэрэгжиж байгаа бол гурван төрлийн татвар 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих юм. Үүнд Архи, тамхины онцгой албан татвар, Хүн амын орлогын албан татвар болон Нийгмийн даатгалын шимтгэлүүд багтаж байна.


Архи  10 хувь, тамхи 26 хувиар  нэмэгдэнэ

Архи, тамхины онцгой албан татвар үе шаттай нэмэгдэх бөгөөд 2018 онд тус бүр 10 хувиар нэмэгдэнэ. Ингэснээр хүнсний зориулалттай спирт нэг литр тутамд дунджаар 1450 орчим төгрөгөөр нэмэгдэх бол 25 градус хүртэлх архи литр тутамд 3190, 25-40 градус хүртэл архи литр тутамд 6380, 40 градусаас дээших архи литр тутамд 14355 төгрөгөөр тус тус нэмэгдэх юм байна. Дунджаар 320-19140 мянган төгрөгөөр литр тутамдаа нэмэгдэнэ гэсэн үг.

Импортоор орж ирж буй тамхины онцгой албан татварт таван хувийн татвар ногдуулдаг ба Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргийн дагуу хувь хэмжээг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжтой юм байна. Тиймээс тамхины онцгой албан татвар 2017 онд 20 орчим хувь, 2018 онд мөн  26 хувиар нэмэгдүүлэхээр болжээ.

Хүн амын орлогын татвар болон НДШ-үүд нэмэгдэнэ

2018 оноос эхлэн гурван жилийн хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагч тус бүр нэг хувиар нэмж төлнө. Харин 2019 онд 0,5, 2020 онд 2,5 нэгжээр, сайн дурын даатгуулагчийн төлөх шимтгэлийг 2,5 нэгжээр тус бүр нэмэгдүүлнэ. Ингэснээр 2018-2021 онуудад НДШ-ийн орлогоор 117,1-293,6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцжээ.

Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн орлогын төвшингөөс нь хамааруулж, цалинд шатлалаар 10, 15, 20, 25 хувиар татвар ногдуулахаар болоод байна. Тодруулж хэлбэл, сарын 1.5 сая төгрөг хүртэлх орлогод 10 хувь, 1.5 сая төгрөгөөс 2.5 сая төгрөгийн орлогод 15 хувь, 2.5 сая төгрөгөөс 3.5 сая төгрөгийн цалинд 20 хувь, 3.5 сая төгрөгөөс дээш цалинд 25 хувийн татвар тус бүр ногдуулах юм.

Д/Д

Албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээ /төгрөгөөр/

Албан татварын хувь хэмжээ

1

18, 000.000 хүртэл

10 хувь

2

18,000.000-30,000.000 хүртэл

1, 800.000 төгрөг дээр 18, 000.000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 15 хувийг нэмнэ

3

30.000.000-42,000.000

3.600.000 төгрөг дээр 30.000.000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 20 хувийг нэмнэ

4

42.000.000 түүнээс дээш

6.000.000 төгрөг дээр 42.000.000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 25 хувийг нэмнэ

 Ш.ЧИМЭГ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж