2017 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр I, II, III ангиллын 36 хувьцаат компанийн 146,820 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Монголын Хөгжил Үндэсний Нэгдэл’ ХК /HAM/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.98 хувиар өссөн бол ‘Увс Чацаргана” ХК-ийн /CHR/ ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 12 ширхэг үнэт цаас 0.8 сая төгрөгөөр арилжаалагдлаа.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,177.31 нэгж болж 2.04 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,489,471,669,340 боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ