БНСУ-д гэрээт ажилтанаар ажиллах иргэдийн тоо жил бүр багасдаг. Тэгвэл энэ жил аравдугаар сарын байдлаар 850 иргэн тус улсын үйлдвэрт ажиллахаар яваад байна. Харин гэрээт хугацаагаа дуусгаад Монголдоо ирсэн иргэд 13 дахь сарын цалингаа авах учиртай. Одоогоор даатгалаас энэхүү цалингаа аваагүй 1239 иргэн байгааг БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол дахь төлөөлөгчийн газраас мэдээлсэн байна. 13 дахь сарын цалингаа аваагүй байгаа иргэд http://www.monkor.net/ сайтаар холбогдож болох юм байна.