Монгол улсад суугаа Тайванийн төлөөлөгчийн газрын тэргүүн ноён Хуан Куо Рун Монгол улсын БСШУСЯ, МУИС, СУИС-ийн Радио, Телевиз, Медиа урлагийн сургуулийн төлөөллүүдийн хамтарсан Тайванийн Засгийн газрын тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаанд оролцон, Улаанбаатар хот орон нутгийн их дээд сургуулиудын төлөөлөл болсон нийт 55 оюутанд 250 ам.долларын мөнгөн тэтгэлэг хүлээн авав.
Тайваниас Монгол улсад суугаа Төлөөлөгч Хуан Куо Рун хэлсэн үгэндээ “өнгөрсөн 10 жилийн хугацаанд Тайванийн Засгийн газрын тэтгэлгийг Тайванийн Монгол-Төвдийн Хороо гэх байгууллага хариуцан зохион байгуулж байсан авч цаашид тус төлөөлөгчийн газар зохион байгуулах боллоо. Энэхүү тэтгэлэг нь Монголын залуу үед тусламж үзүүлснээр Тайвань-Монгол хоёр орны гүн гүнзгий найрамдлын харилцааг бий болгож байгаа юм” гэлээ.
Тэрбээр Монголын төр засгийн боловсролын байгууллагуудад онцгойлон талархал илэрхийлж, тэтгэлэг хүртсэн оюутан залууст баяр хүргээд сурлагын өндөр амжилт хүсээд цаашид улам ихээр чармайн суралцахыг хүсэн ерөөв.
Оюутан залуус сургуулиа төгссөний дараа Тайваньд суралцах боломж байгааг хэллээ. Тайванийн Засгийн газар жилд 400 гаруй оюутанд магистр, докторын зэргийн сургалтын тэтгэлэг олгодог гэлээ.
Монгол улсын БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Х.Батсайхан үг хэлэв.
Тэрбээр “Монгол улсын БСШУСЯ болон Тайванийн Засгийн газар хамтран энэхүү тэтгэлгийг олгож эхлээд 15 жил болжээ. Энэ удаагийн тэтгэлгийг орон нутгийн их, дээд сургуулиудын оюутан сурагчдын төлөөлөл буюу Ховд, Завхан зэрэг аймгаас хүрэлцэн ирж гардаж авч байна” гэлээ.
МУИС-ийн дэд захирал Б.Очирхуяг болон СУИС-ийн захирал Э.Сонинтогос нар ёслолын ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ “Тайванийн тэтгэлэг”-ийг зохион байгуулагч Монгол-Төвдийн хорооны үйл ажиллагааг үргэлжлүүлэн Тайванийн төлөөлөгчийн газраас Монголын олон оюутан залууст дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлье. Соёл урлаг бол үндэстэн хоорондын харилцан ойлголцол, хамтын харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тийм ч учраас Тайванийн Засгийн газар манай сургуулийн оюутнуудад тэтгэлэг өгч буйд ихэд талархаж байна” гэлээ.
Тэтгэлэг гардан авсан оюутны төлөөлөл үг хэлсэн. Тэд цаашид улам хичээнгүйлэн суралцаж нийгэмдээ өөрийн хувь нэмрээ оруулах болно, тэтгэлгээ өөрийн сургалтын төлбөртөө ашиглаж эцэг эхийнхээ ачааллаас хөнгөлнө, мөн судалгааны ажилдаа зориулна гэдгээ илэрхийлж байв.
Тайванийн Засгийн газрын тэтгэлэг нь 2003 оноос олгогдсон бөгөөд жилд хоёр удаа Монгол улсын БСШУСЯ, МУИС, СУИС-ийн туслалцаатайгаар шалгаруулсан шилдэг оюутнуудад олгосоор иржээ. Жилд нийт 110 оюутанд тэтгэлэг олгодог байна.
Нэг удаадаа 250 ам.долларын тэтгэлэг олгодог байна. Өнөөдрийг хүртэл 1500 гаруй Монгол оюутан залууст тэтгэлэг олгожээ.