Хятадын Чуаньжоу хотод тав дахь удаагийн олон улсын хүүхэлдэйн жүжгийн наадам боллоо. Фүжянь мужийн Жиньжян хүүхэлдэйн театрт энэ сарын 11-нд хаалтаа хийсэн эл Хүүхэлдэйн жүжгийн наадамд дотоод, гадаадын 31 баг бүрэлдэхүүний 400 гаруй хүн оролцсон аж.
Наадам арванхоёрдугаар сарын 8-нд нээлтээ хийснээс хойш хүүхэлдэйн жүжгийн уран бүтээлчид сургууль, аж ахуйн нэгж, тосгон болоод нийгмийн тодорхой хэсэгт зориулан ойролцоогоор 80-н тоглолт хийжээ. Түүнчлэн Монголын энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэгэн хувийн компанийн жүжигчид “Бяцхан баатар Хүрлээ” жүжгээрээ тус арга хэмжээнд оролцсон байна.
Эх сурвалж: CCTV