“Б.Нарантуяа дарга авлига аваагүй”

Хуучирсан мэдээ: 2017.12.14-нд нийтлэгдсэн

“Б.Нарантуяа дарга авлига аваагүй”

“Б.Нарантуяа дарга авлига аваагүй”

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа /Г.Өсөхбаяр аваргын гэргий/ нь авлига авсан хэргээр баривчлагдаж, хоригдсон талаарх мэдээлэл цацагдах болсон. Эрүүл мэндийн хөгжлийн төвийг зорин очиход Б.Нарантуяа дарга ажлаа хийж байв. Түүнээс бид тодруулга авахыг хүсэхэд хуулийн зөвлөхтэйгөө холбож өгсөн юм.  Тиймээс Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хуулийн зөвлөх М.Цэнгүүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Авлигатай тэмцэх газраас танай удирдлагуудыг шалгаж байгаа асуудал бий юу ?

-Манай байгууллагын нэр хүнд болон удирдлагуудтай холбоотой мэдээлэл 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Dardas.mn, Zuv.mn, Olloo.mn, Bolod.mn, 24tsag.mn зэрэг сайтуудаар гарсан. Уг хуурамч мэдээлэлд бодит эх сурвалжгүй, холбогдох албан тушаалтнаас нь тодруулга авалгүйгээр олон нийтэд ташаа мэдээлэл тарааж байгаа нь хууль бус үйлдэл юм.

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь сайтуудаар цацагдсан мэдээлэлд дурдсан шиг Авлигатай тэмцэх газарт шалгагдаж буй асуудал байхгүй. 

Захирал Б.Нарантуяаг эмчлэх эрхийн лиценз олгохдоо 15 хүнээс их хэмжээний мөнгө авсан гэсэн байсан?

-Ийм мэдээллийг хаанаас авсныг нь мэдэхгүй. Манай байгууллагын хувьд эмчлэх эрхийн лиценз олгодог байгууллага биш. Эмчлэх эрхийн лиценз хүсэж буй бол эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн холбогдох шалгалт, холбогдох материалыг нь бүрдүүлээд Эрүүл мэндийн яам руу уламжилдаг үүрэгтэй. Тийм учраас эмчлэх эрхийн лиценз олгохоор 15 хүнээс их хэмжээний мөнгө төлбөр авсан асуудал байхгүй. 

-Б.Нарантуяа захирал ажлаа хийж байна. Сургалтын албаны дарга мөн ажлаа хийж байгаа юу?

-Сургалтын албаны дарга З.Наранбаатар ажлаа хийгээд л явж байна. 

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяа нь 2016 оны 12 дугаар сараас хойш энэ байгууллагын ерөнхий захирлын албан тушаалд томилогдсон. Манай байгууллага нь Авлигатай тэмцэх газартай энэ онд 10 гаруй удаа хандаж, мэргэжил аргазүйн туслалцаа, холбогдох сургалтуудыг авсаар ирсэн.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж