Гүйлтийн цаначид Финландад

Хуучирсан мэдээ: 2017.12.14-нд нийтлэгдсэн

Гүйлтийн цаначид Финландад

Гүйлтийн цаначид Финландад

2017-2018 оны цасны улирлын Олон улсын тэмцээний нээлтийг гүйлтийн цаначид эхлүүлсэн. Тэгвэл эдгээр өдрүүдэд гүйлтийн цанын Үндэсний шигшээ багийн тамирчид Финланд улсын хотуудад болж буй цуврал тэмцээнүүдэд оролцсоор байна. 

Хамгийн сүүлд Рука хотод болсон тэмцээнээс эмэгтэйчүүдийн 5 км зайн уралдаанд Ч.Отгонцэцэг 35 тамирчнаас 11-р байрт орсон бол А.Энхтуул 23, Э.Ариунтунгалаг 28-р байрт оржээ. Эрчүүдээс 10 км зайн уралдаанд Б.Ачбадрах 41 тамирчнаас 23-р байранд орж 108.83 оноог авсан бол С.Дүүрэнбаяр 33-р байранд орж, чансааны оноогоо ахиулсаар байна. 

Гүйлтийн цанын Үндэсний шигшээ багийн тамирчид ирэх амралтын өдрүүдэд сүүлийн тэмцээндээ оролцоод энэ сарын 20-д эх орондоо ирэх юм байна.

‘Пёнчан 2018’ өвлийн олимпийн наадамд оролцох цаначидын нэрс ирэх оны нэгдүгээр сарын 22-д эцсийн байдлаар гарах аж. Манай улсаас олимпийн эрхийг 2-3 тамирчин авах магадлал байгаа юм байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж