БНХАУ-ын Аньхуй мужийн Сүжоу хот сүүлийн жилүүдэд дэвшилтэт технологийг нэвтрүүлэх замаар нүүрс олборлолтын бүсэд усан дээр фотовольт буюу нарны эрчим хүч ашигласан цахилгаан станцыг хөгжүүлэх болжээ. 2017 онд Хятад болон Францын эрчим хүч хэмнэх өндөр технологийн аж ахуйн нэгжүүд хамтран Сүжоу хотын Ёнчяо дүүргийн Жүшяньжуан уурхайн нүүрс олборлолтын бүсэд 70 мегаваттын асар том цар хүрээ бүхий усан дээрх нарны эрчим хүчний төсөл хэрэгжүүлж байгаа аж. Урьдчилсан байдлаар энэ станцыг ирэх 2018 оны нэгдүгээр сард барьж дуусгахаар төлөвлөсөн байна.
Тус станц ашиглалтад орсноор жил бүр нүүрстөрөгчийн хий ялгаруулалтыг 19000 тонн, нүүрстөрөгчийн давхар ислийг 70000 тонноор бууруулах гэнэ. Түүнчлэн жилд 27000 тонн нүүрсний хэрэглээг хэмнэх ач холбогдолтой аж.
Нүүрс олборлолтын бүсийн усан дээрх нарны эрчим хүчний станц нь газрын баялгийг нь хэрэглэчихсэн усны гадаргууг дахин шинжлэх ухаанчаар ашиглан байгальд хоргүй, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх давуу талтай юм байна.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ