Монголын хамгийн өвөрмөц дүр төрхтэй, бусад моделиос ялгаатай нь цаг хугацаа өнгөрөх тусам улам үнэ цэнээ өндөрсгөж чадаж байгаа загвар өмсөгчөөр Нораг нэрлэж болно. Удаан хугацаанд гадаадад Монголын загвар өмсөгчдийн нүүр царай болсон модель бүсгүй өнгөрсөн жил “Mongolian next top model” дэлхийн шоуг тун дажгүй хөтөлсөн.
Сүүлийн үеийн бүхий л загварын шоу, энтертайнмэнтэд уригдаж байгаа Нора буюу Д.Оюунномин саяхнаас Монголын анхны стэнд ап хошин шогийг хөгжүүлэгч UB Comedy Club-ын инээдмийн шоунд зочилдог болов.
Нора энэ сарын 4-нөөс эхлэн долоо хоногийн даваа гариг бүр болдог нээлттэй микрофоны үдэшт оролцож, stand up толилуулж байгаа. Энэ төрөлд чамлахааргүй авьяастайгаа харуулсан Норагийн ярианаас дутуугүй хувцаслалт нь үзэгчдийн сонирхлыг татдаг нь мэдээж.
Галбирлаг биеэ гайхуулсан зургаа сошиалд нийтлэхийг асуудал гэж үздэггүй загвар өмсөгч Нора инээдмийн шоуны тайзан дээр ч зоригтой хувцасласан хэвээр.
Стэнд ап буюу өөрийнхөөрөө байхаас эмээдэггүй ганц хүний шоунд тавтай морил, Нора.
Б.УРИН