Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр /2017.11.13/ хуралдаж, зургаан настай дагавар охиноо хүчиндсэн гэх н.Ванданваанчигт холбогдох хэргийг хянан хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд түүнийг гэм буруутай гэж үзэн 18 жилийн ял оноожээ.
Одоогоор охин ‘Өнөр бүл’ улсын асрамжинд байгаа аж. Ээж нь охиноо өөр дээрээ авах хүсэлт гаргасан боловч шүүхээс түүнийг ажилгүй, тодорхой оршин суух хаяггүй тул хүсэлтийг нь хүлээн аваагүй байна.
А.АНИР