Турины олимпийн сэргээшийн шинжилгээг нягтална

Хуучирсан мэдээ: 2017.12.14-нд нийтлэгдсэн

Турины олимпийн сэргээшийн шинжилгээг нягтална

Турины олимпийн сэргээшийн шинжилгээг нягтална

Спортын ертөнцийг донсолгосон ОХУ-ын допингийн дуулиантай холбоотойгоор Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ноос 2006 онд Италийн Турин хотод болсон өвлийн олимпийн наадмын үеэрх сэргээшийн шинжилгээний хариуг дахин нягтлах болсноо мэдэгдлээ.

Ингэхдээ сэргээшийн төрлийн бодис илрээгүй, сөрөг хариутай дээжүүдийг бүгдийг дахин шинжлэх ажээ.

2006 оны хоёрдугаар сарын 10-26-нд болсон “Турин-2006” өвлийн наадмын үеэр нийт 1219 тамирчнаас допингийн шинжилгээ авчээ. Тус олимпод ОХУ-ын баг тамирчид найман алт, зургаан мөнгө, найман хүрэл нийт 22 медаль хүртэж, медалийн чансаагаар дөрөвт бичигдсэн байна.

Тус олимпийн наадамд Германы баг 22 медаль (11-12-6)-тай тэргүүлж, АНУ 25 (9-9-7), Австри 23 (9-7-7) медаль хүртсэн амжилтаар удаалжээ.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж