Нисэх буудлаас 350,000 ам.доллар хулгайлжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.14-нд нийтлэгдсэн

Нисэх буудлаас 350,000 ам.доллар хулгайлжээ

Нисэх буудлаас 350,000 ам.доллар хулгайлжээ

Францын Чарльз де Голийн олон  улсын нисэх буудлын өрөөнөөс 350,000 ам.доллар хулгайлсан этгээд орон гэргүй хүн байсныг тогтоожээ. Нисэх буудлын төлөөлөгчийн мэдээлснээр хулгайлагдсан мөнгө 2F терминал дах Loomis нэртэй компанийн мөнгө байсан гэнэ.

Нисэх буудлын камерын бичлэгт оффисын хогийн савнуудыг ухаж явсан 50 орчим настай эр мөнгийг хулгайлж, нисэх буудлаас гарч оджээ. Тэрбээр оффисын хаалга онгойлгохдоо гайхаж байгаа нь илт байсан бөгөөд цүнхээ өрөөний үүдэнд тавиад орж явжээ. Хэсэг хормын дараа тэрбээр хоёр уут дүүрэн мөнгө барьж гарч ирсэн бөгөөд өөрийнхөө цүнхийг үлдээгээд нисэх буудлаас гарч явсан байна.

Нисэх буудлын цагдаа нар түүнийг нисэх буудлын ойролцоо унтаж байдаг орон гэргүй хүмүүсийн нэг болохыг видео бичлэгээс таньжээ.

Цагдаа нар түүнийг эрэн сурвалжилж байгаа боловч 350,000 ам.доллар санамсаргүй олсон эр усанд хаясан чулуу шиг алга болсон гэнэ.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж