Криптовалютад татвар ногдуулна

Хуучирсан мэдээ: 2017.12.14-нд нийтлэгдсэн

Криптовалютад татвар ногдуулна

Криптовалютад татвар ногдуулна

Криптовалютын арилжаанаас олох орлогод татвар ногдуулах, мөн насанд хүрээгүй болон гадаадын иргэдийг криптовалютын арилжаанд оролцохыг хориглох хууль батлах асуудлыг БНСУ-ын засгийн газар хэлэлцэж байна.

Өмнөд Солонгосын иргэд сүүлийн үед биткоинд хөрөнгө оруулалт хийх нь эрс нэмэгдсэн тул хууль, эрх зүйн орчныг зохицуулах зайлшгүй урган гарч байгаа аж. “Засгийн газар криптовалют арилжааны орлогод татвар ногдуулдаг болно. Холбогдох яам, тамгын газар, албаны хүмүүсийн дүгнэлтэд үндэслэн хэрхэн, ямар байдлаар татвар ногдуулах тухай журмыг ойрын хугацаанд танилцуулна” гэж засгийн газрын мэдэгдэлд дурджээ.

Өмнөд Солонгосын иргэд криптовалют, тэр тусмаа биткоинд хөрөнгө оруулах нь эрчимжиж, улмаар биткоины зах зээлийг тогтвортой байлгах, эрсдэлээс сэргийлэх хууль, эрх зүйн орчин бий болгохыг шаардах болжээ. Дэлхийд хамгийн алдартай криптовалют болох биткоины ханш энэ долоо хоногт 17 мянган ам.доллартай тэнцэж байна.

Тул улсад өдгөө нэг сая иргэн буюу 50 хүн тутмын нэг нь криптовалютын арилжаанд идэвхтэй оролцдог байна. 

Хуулийн төслийг баталснаар Өмнөд Солонгос нь криптовалют ба бэлэн мөнгөний арилжаанд татвар ногдуулдаг цөөн хэдэн орны нэг болох юм. Одоогоор Герман болон Сингапурт виртуал мөнгөн тэмдэгтийн арилжааны дүн, хамрах хугацаа зэргээс хамаарч татвар ногдуулах хууль хэрэгждэг байна. 

С.ЦЭЛМЭГ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж