"Авьяаслаг Монголчууд 2016" шоуны ялагч О. Энх-эрдэнэ: Фэнүүдээ гомдоохгүй

Хуучирсан мэдээ: 2017.12.14-нд нийтлэгдсэн

"Авьяаслаг Монголчууд 2016" шоуны ялагч О. Энх-эрдэнэ: Фэнүүдээ гомдоохгүй

"Авьяаслаг Монголчууд 2016" шоуны ялагч О. Энх-эрдэнэ: Фэнүүдээ гомдоохгүй

“Авьяаслаг Монголчууд 2016” шоуны финалын шатанд шалгарч байсан О.Энх-эрдэнэ өнгөрсөн хугацаанд нам жим байсан нь Монгол телевизтэй хамтран ажиллах гэрээ нь дуусаагүй байсантай холбоотой аж. Энэ тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.  

Тэрбээр “Телевизийн гэрээ маань дуусаагүй байсан учир өөр байгууллагуудтай хамтарч уран бүтээл гаргах боломжгүй байсан. Гэрээнд тусгасан нөхцөлийн дагуу дур мэдэн бие дааж уран бүтээл хийх эсвэл аль нэг байгууллагын нүүр царайгаар ажиллах боломжгүй байсан юм. Шоу дууссанаас хойш нэг жилийн хугацаанд намайг сонсохыг хүсдэг хүмүүсийн зүгээс юу хийж байна, хааччихав гэдэг хүлээлт байсан гэдэгтэй би санал нийлж байна. Миний зүгээс жилийн хугацаанд ямар ч уран бүтээл  гаргалгүй сонсогчдынхоо урмыг хугалсан. Гэхдээ олон улсын гэрээний дагуу гарын үсгээ зурсан  л учраас гэрээгээ дагаж байсан гэдгээ сонсогчдодоо хэлмээр байна. Одоо гэрээний хугацаа дууссан болохоор сонсогчдоо гомдоохгүй л гэж бодож байна” хэмээжээ. 

Сонирхуулахад тэрбээр  шоуны ялагчийн шагнал болох 100 сая төгрөгийг ирээдүйн боловсролдоо зориулахаар хадгалж байгаа юм байна.

 Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж