“Алтан бөмбөг”-ийн эзэн болсон дасгалжуулагч

Хуучирсан мэдээ: 2017.12.14-нд нийтлэгдсэн

“Алтан бөмбөг”-ийн эзэн болсон дасгалжуулагч

“Алтан бөмбөг”-ийн эзэн болсон дасгалжуулагч

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Алтан бөмбөг” арга хэмжээний эмэгтэй багийн шилдэг дасгалжуулагчаар “Туулын том тулнууд” клубын дасгалжуулагч Б.Болд шалгарсан билээ. Хан-Уул дүүргийн хөлбөмбөгчдийн дийлэнх нь Б.Болд дасгалжуулагчийн гараар дамжсан гэж спортынхон хэлдэг. Хэдийгээр нас сүүдэр 75 хүрч байгаа ч охидын багийн дасгалжуулагчаар ажиллаж олон сайхан амжилтын эзэн болсоор байна.

“Алтан бөмбөг” нэр хүндтэй шагналын эзэн болсон Б.Болд багштай цөөн хором ярилцсанаа хүргэе.

-“Алтан бөмбөг” шагналын эзэн болсон таньд халуун баяр хүргэе. “Туулын том тулнууд” багийн амжилт энэ онд арвин бий Багийнхаа амжилтын тухай хуваалцахгүй юу?

-Их баярлалаа. Ийм гоё шагналыг хүртээд сэтгэл үнэхээр баяртай байна. Би арваад жил эмэгтэй багтай ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд охидын 11, 13, 15, 17 насны баг маань үнэхээр сайхан амжилт үзүүлсэн. Хамгийн сүүлд Монгол туургатны тэмцээнд охидууд маань ялалт байгууллаа. ОХУ, Монгол, БНХАУ-ын багууд оролцсон тэмцээнд түрүүлсэн нь үнэхээр бахдам байсан. Нийслэлийн есөн дүүргийн шигшээ багийн тэмцээнд охид маань түрүүллээ. Энэхүү амжилтууд энэ шагналыг авахад нөлөөлсөн болов уу гэж бодож байна.

-Та хөлбөмбөгт багаасаа орсон гэж байсан. Таны амжилтуудыг сонсмоор байна?

-Бага байхад ОХУ-ын хүүхдүүдтэй их тоглодог байсан. Хожим их сургуульд орсны дараа ч мөн Хөдөлмөр нийгэмлэг гээд мөн ч их тоглож явлаа. Би цэргийн хүн. “Алдар” нийгэмлэгийн аваргаар өөрийнхөө баг хамт олныг зохион байгуулж, тэмцээн уралдаанд их орно оо. Хөлбөмбөгийг хобби болгосон хүн дээ. Явсаар байгаад 2003 оноос эхлэн дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. Ингэж ногоон талбайдаа эргэн ирсэн хүн дээ.

-Охидын багийн дасгалжуулагчаар ажиллах боломж хэрхэн олдов?

-Би талбайн теннисний багш байсан хүн. Био комбинатын 10-р сургуульд очиж, талбайн теннисийг хөгжүүлж байгаад хөлбөмбөг рүүгээ дахин орсон. Тухайн үед хүүхдүүдээ шалгаж үзэхэд хөлбөмбөг тоглох эвсэлтэй олон хүүхэд байсан. Тэгээд л 2004 оны улсын аваргад ороод медаль авч эхлээд урамшаад л явсан даа. Удалгүй бид 92-р сургуулийн багш н.Ганболдтой ярилцаж байгаад охидын багийг хөгжүүлье гэж шийдээд багаа бүрдүүлсэн. Энэ жил үнэхээр амжилт дүүрэн байсан болохоор энэ хүндтэй шагналын эзэн боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж