"Б.Хурцтай холбоотой 8 өргөдөл хэлэлцэнэ"

Хуучирсан мэдээ: 2017.12.13-нд нийтлэгдсэн

"Б.Хурцтай холбоотой 8 өргөдөл хэлэлцэнэ"

"Б.Хурцтай холбоотой 8 өргөдөл хэлэлцэнэ"

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохтой холбогдуулан нийтийн сонсгол явуулах хүсэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан гаргаж, 21 гишүүн дэмжсэн юм. Үүнтэй холбогдуулж УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдан, хуралдсан боловч Үндсэн хуулийн 33 дугаар зүйл, заалтын дагуу нийтийн сонсгол явуулах боломжгүй болсон билээ.

Иймд Б.Хурцын гишүүдийн нэр хүндэд халдсан эсэх асуудлыг УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцүүлэх, иргэдээс ирсэн өргөдлийг Өргөдлийн Байнгын хороогоор хэлэлцүүлэх шийдвэрийг ажлын хэсэг гаргасан. Энэ дагуу Өргөдлийн Байнгын хороо өчигдөр /2017.12.13/ хурал зарласан ч ирц бүрдээгүй юм. Энэ талаар Өргөдлийн Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс тодрууллаа.

Тэрбээр ‘Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай холбоотой өргөдөл найман иргэнээс ирсэн. Тэдгээр өргөдлийг Аюулгүй байдал гадаад бодлогын Байнгын хороогоор хэлэлцэх ёстой байсан ч манай Байнгын хороо руу шилжүүлсэн. Бид өргөдөл бүрийг судлах ёстой учраас УИХ-ын даргаас хугацаа хүссэн. Аюулгүй байдал гадаад бодлогын Байнгын хороо манайд ирүүлснээс хойш 30 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Өргөдлүүдийг авснаас хойш тав хонож байна. Өргөдлүүдийн агуулгыг би хамаагүй хэлж болохгүй. Тэр дотор хувь хүний нууц, хууль шүүхээр шалгаж байгаа асуудал багтсан байсан. Нэг зүйлийг тодотгоход өргөдлүүдийг нээлттэй хэлэлцэхийн тулд 900 хүний гарын үсэг цуглуулах шаардлагатайг хуульд заасан. Иймд энэ асуудлыг Байнгын хорооны гишүүдэд танилцуулж, ямар байдлаар хэлэлцэх вэ гэдэг дээр санал авах гэсэн боловч ирц хүрээгүй’ гэв. 

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж