Циркчдэд 52 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2017.12.13-нд нийтлэгдсэн

Циркчдэд 52 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ

Циркчдэд 52 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ

Засгийн газрын өнөөдрийн /2017.12.13/ хуралдаанаас дараах уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох шийдвэр гаргав. 

БНХАУ-ын Учо хотод зохиогддог олон улсын циркчдийн уралдаанаас алтан медаль хүртсэн Монгол циркийн хөгжлийн төвийн уран бүтээлчдэд 52 сая төгрөг, ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон Е.Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн залуу дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн дуурийн дуучин Э.Анхбаярт 24 сая төгрөг, АНУ-ын IBLA сангаас зохион байгуулдаг Барток Кабалевский  Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн суралцагч М.Заяа, Д.Сувд, Г.Энхцаг, Г.Итгэлтөгс, Н.Цогт, Г.Анар нарт тус бүр 14 сая төгрөг, гуравдугаар байр эзэлсэн суралцагч Б.Есүйд есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ. 

Эх сурвалж: Засгийн газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж