Турк Сирийг хүчирхийллээ зогсоохыг шаардана

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

Турк Сирийг хүчирхийллээ зогсоохыг шаардана

Туркийн Гадаад хэргийн сайд Ахмет Давутоглу Сирийг зорьж, Ерөнхийлөгч Башар Аль Ассадын засгийн газарт хандаж өрнүүлж буй бослогыг даруй зогсоохыг шаардах гэж байна. Туркийн Ерөнхий сайд Рисип Таип Ердоган Сирийн аюулгүй хүчний босогчидруу чиглэсэн хэрцгийлэл түүний тэвчээрийг барж байгаа тухай өмнө нь мэдэгдэж байсан бөгөөд ноён Даюутоглугийн айлчлал Саудын Араб, Кувейт, Бахрайн зэрэг орнууд цөм элчин сайдаа Дамаскаас эгүүлэн татаж байгаа айдас хүйдэстэй үеэр болж байна.

Сирийн засгийн газрын танкууд даваа гаригт Дейр Аль Зоур хотын зүүн хэсгийг бүсэлжээ. Өнгөрсөн ням гаригт үүр цайхын өмнө аюулгүйн хүчний өдүүлсэн мөргөлдөөний үеэр наад зах нь 50 орчим энгийн иргэд үрэгджээ. Сирийн тэмцэгч иргэд сүүлийн өдрүүдэд гэрээсээ ч гаралгүй айн сандралдаж, маш түгшүүртэй байдалд байна.

Сирийн үндэсний телевизээр ноён Ассадыг батлан хамгаалахын сайдаа шинэчлэн томилж, Генерал Али Хабабыг огцруулсан талаар мэдээлсний зэрэгцээ засгийн газар Хама хотоос цэргээ татаж байгаа тухай нэвтрүүлэн ч тэнд аль хэдийн хэдэн зуун хүн амьгүй цогцос болчхоод байна.

Олон улсын сэтгүүлчдийг Сиритэй холбоо тогтоохыг хатуу хориглоод байгаа тул хэчнээн хүн үхэж үрэгдэж, ямар хэмжээний хохирол учирч байгааг гадны мэдээллийн хэрэгслүүд мэдэх боломжгүй байна.

Хүний эрхийн төлөөх тэмцэгчдийн мэдээлж байгаагаар өнгөрсөн гуравдугаар сарын дунд үеэс хойш Сирид бослого үймээний улмаас 1,700 орчим энгийн иргэд үрэгдэж, хэдэн арван мянган хүн шархтсаны дотор зөвхөн өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 300 гаруй хүн амиа алджээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж