Арилжааны банкууд дахь Төрийн сангийн дансыг хаана

Хуучирсан мэдээ: 2017.12.13-нд нийтлэгдсэн

Арилжааны банкууд дахь Төрийн сангийн дансыг хаана

Арилжааны банкууд дахь Төрийн сангийн дансыг хаана

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өмнө нь гадаадын зээл тусламжаар хэрэгждэг төслүүдийн арилжааны банкууд дахь дансыг хааж, төрийн санд төвлөрүүлэн, өрийн дарамтыг бууруулах арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэж байсан. Энэ дагуу арванхоёрдугаар сарын 13-нд дараах шийдвэр гаргажээ.

Үүнд, Засгийн газрын гадаад зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээний арилжааны банкинд байршиж байгаа дэд болон тусгай дансуудыг холбогдох журмын дагуу Төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх, цаашид шинээр хэрэгжих гадаад зээл тусламжийн төслийн хөрөнгийг Төрийн сангийн нэгдсэн дансаар дамжуулан удирдах, гадаад зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслүүдийн арилжааны банкны дансанд байршиж буй хөрөнгийн эх үүсвэрийг Төрийн сангийн нэгдсэн санд шилжүүлэх, арилжааны банк дахь данснуудыг хаах, Төрийн сангийн нэгдсэн дансанд нээсэн төслийн тусгай болон дэд дансаар дамжуулан төлбөр тооцоо гүйцэтгэхтэй холбоотой удирдлага зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажээ.

Мөн төсөл хэрэгжүүлэгч нэгжийн арилжааны банкин дахь төгрөгийн тусгай болон дэд дансанд байршиж байгаа мөнгөн хөрөнгийг Төрийн сангийн дансанд 2017 оны арванхоёрдугаар сарын 15-ны дотор шилжүүлэх юм.

 

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж