“Mongolians next top model” шоу нэвтрүүлэгт ихэр эгч дүүс Г.Ижилцэцэг, Г.Ихэрцэцэг нар оролцсоноор олонд танигдах болсон. Тэд өнгөрсөн наймдугаар сарын 17-ны өдөр цацагдсан реппер GinJin-ийн “Хөөрхөн охид Trap сонсдог” дууны клипэнд хамтдаа тоглосноос хойш нам гүмхэн байгаа.
Зарим мэдээллийг фэнүүдэд нь дуулгахад Г.Ижилцэцэг БНХАУ-д суралцаж буй аж. Г.Ихэрцэцэг ч мөн араас нь очжээ.
Өмнө нь Г.Ихэрцэцэг БНХАУ-ын Бээжин хотын Боловсролын их сургуулийг хятад хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн бол Г.Ижилцэцэг БНХАУ-ын Бээжин хотын Боловсролын их сургуулийг Олон улсын эрхзүйч мэргэжлээр төгссөн байдаг.
Ихрүүд энэ сарын 11-ны өдөр 22 насны төрсөн өдрөө цомхон хүрээнд тэмдэглэн өнгөрүүлжээ.
Э.Бурам