Сурах бичгийн дундаж үнэ 2000 төгрөг байна

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

Сурах бичгийн дундаж үнэ 2000 төгрөг байна

Энэ хичээлийн жилд нийтдээ 65 нэр төрлийн нийт нэг сая 227 мянга 911 ширхэг сурах бичгийг ерөнхий боловсролын сургуулиудад хүлээлгэн өгөхөөр болжээ. Нийтдээ 33 нэрийн сурах бичгийг шинээр, 32 нэрийн сурах бичгийг дахин хэвлэсэн байна. Энэ жил сурах бичгийг долдугаар сарын 15-ны дотор бүх аймаг, дүүргүүдийн боловсрол соёлын газар, хэлтэст хүргэсэн бөгөөд одоо сургуулиудад тараах ажил эхлээд байна гэж БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Б.Эрдэнэчимэг мэдээлж байсан.  Сурах бичгийг бага ангийн бүх сурагчдад, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувьд төрөөс үнэ, төлбөргүй хангаж байгаа гэнэ. Дунд, ахлах ангийн сурагчдын  40 хувийн хангалтыг амжиргааны төвшин доогуур зэрэг зайлшгүй дэмжлэг туслалцаа шаардлагатай хүүхдүүдэд зориулан олгож байгаа юм байна. Үлдэж буй 60 хувьд сурах бичиг худалдан авах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хэвлэлийн компаниудтай гэрээ хийж, үнийн дээд хязгаарыг тогтоогоод байна. Эдгээр сурах бичгүүд худалдаанд гарч эхэлсэн байна. Нэг сурах бичгийн үнэ дунджаар 2000 төгрөг болсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж