Ньюс хөтөч: Тээврийн хэрэгслийн цахим сүлжээг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2017.12.14-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Тээврийн хэрэгслийн цахим сүлжээг танилцуулна

Ньюс хөтөч: Тээврийн хэрэгслийн цахим сүлжээг танилцуулна

ӨНӨӨДӨР АРВАНХОЁРДУГААР САРЫН 14

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

ТУУЛАЙ ЖИЛТНҮҮДЭД ЭЭЛТЭЙ ӨДӨР

Бархасвадь гараг. Билгийн тооллын 27, Салхины эх одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1928.12.14 БНМАУ-ын V их хурал хуралдав. 85 төлөөлөгч оролцсон тус их хурлаар феодалын хөрөнгийг хураах, хутагт хувилгаадыг тодруулах явдлыг бүрмөсөн зогсоох, үндэсний цөөнхөд нутгийн ардчилсан захиргаа байгуулах, тус улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны өөрчлөлт хийх, улсын ба аж ахуйн газруудын албан хаагчдын дунд 2-р шалгалт явуулж, засаг төрийн аппаратыг ноёд, түшмэдүүдээс цэвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргажээ.

1978.12.14 Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн эхний ээлжийг ашиглалтад оруулав.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

10.00

  • Дэлхийн шинжлэх ухааны ажилтны өдөр, Шинжлэх ухааны академийн Философийн Хүрээлэнгийн 45 жилийн ойд зориулсан нээлттэй хаалганы өдөрлөг Соёлын төв өргөөний Уран зургийн галерейд болно. Өдөрлөгийн үеэр философи, улс төр, эрхзүй, шашин судлал, социологи, нийгмийн сэтгэл зүйн салбарын танилцуулгыг үзэх боломжтой.
  • Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын аялал, жуулчлалын холбоо хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Тус санамж бичгийн хүрээнд аялал жуулчлалын салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах замаар бизнесийн таатай орчин бүрдүүлэх, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг хамтран тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэхийг төр засгийн байгууллагад уламжлах зэрэг асуудлуудаар талууд хамтран ажиллана.

11.00

  • Үл хөдлөх хөрөнгийн ‘Тэнхлэг зууч’ ХХК-иас 2017 оны арваннэгдүгээр сарын Орон сууцны үнийн индексийг зарлана. Хэвлэлийн бага хурал Монголбанкны байранд болно.
  • Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим сүлжээг /smartcar.mn/ олон нийтэд танилцуулах үйл ажиллагаа BlueSky tower-ын 3 давхрын Topaz хурлын танхимд болно. Хотын дарга болон холбогдох албаныхан оролцоно.
  • Дээд боловролын хөгжлийн чиг хандлага, алдаа, оноо, асуудал шийдлийг хөндөн ярилцах  шинжлэх ухаан-практикийн хэлэлцүүлэг Төрийн ордны баруун талд байрлах Эрдмийн их сургуулийн 5 давхарт хурлын зааланд болно.

12.00

  • Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь дахин сэргээн байгуулагдан, жилийн хугацаанд зөвхөн амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа билээ. Эмнэлгийн Б блок болох 10 тасаг бүхий 240 ортой, 6 хагалгааны өрөөтэй байрыг ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Уг байрны нээлтийн арга хэмжээ Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж