Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай холбогдуулж ирсэн өргөдлийг Өргөдлийн байнгын хороо өнөөдөр /2017.12.13/ хэлэлцэх байсан боловч гишүүдийн ирц хүрээгүй тул хурал хойшиллоо.
Сануулахад, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохтой холбогдуулан нийтийн сонсгол явуулах хүсэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан гаргаж, 21 гишүүн дэмжсэн юм. Үүнтэй холбогдуулж Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдан, хуралдсан боловч Үндсэн хуулийн 33 дугаар зүйл, заалтын дагуу үндэслэн Нийтийн сонсгол явуулах боломжгүй болсон.
Иймд гишүүдийн нэр хүндэд халдсан эсэх асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцүүлэх, иргэдээс ирсэн өргөдлийг Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцүүлэх шийдвэрийг ажлын хэсэг гаргасан. Энэ дагуу холбогдох Байнгын хороо хуралдах байсан ч хойшиллоо. Хурал хэзээ болох нь тодорхойгүй байна.
Т.НОМИН