Versace “Интер Милан”-ыг “хувцаслана”

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

Versace “Интер Милан”-ыг “хувцаслана”

Италийн Сери А
лигийн гол төлөөлөгчдийн нэг “Интер Милан” клуб дэлхийн загварын ертөнцийн
“акулууд”-ын нэг
Versace-тай
хамтран ажиллахаар болжээ. Товчхондоо тэд талбайн гадна
Versace-гийн хослолоор гангарна. Тус загварын
ордны хатагтай Донателла Версаче “Интер”-ийн залууст зориулан хослол, цамц,
зангиа, гутал, тэлээ, бас гадуур өмсөх цувыг нь хүртэл урласан байна. Өнгөрөгч
бямба гаригт Бээжин хотын “Шувууны үүр” цэнгэлдэхэд Италийн Супер цомын төлөөх
тулаанд оролцохоор Хятадын нийслэл  хотод
ирээд байх үеэрээ тэд
Versace-гийн Хятад дахь албан ёсны салбар дэлгүүрт саатаж, шинэхэн гоёлоо олон нийтэд
танилцуулжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж