ОХУ-ын Нижный Новгород хотын шилэн эдлэлийн үйлдвэрт хийдэг гацуур модны чимэглэлийг дэлхийн 19 орон руу экспортолдог хэмээн тус үйлдвэрийн захирал Юлия Клищук сэтгүүлчдэд ярьсан байна. Тус үйлдвэр “Ариель” нэртэй цуврал чимэглэлийг үйлдвэрлэдэг юм.
“Манай үйлдвэрийн бүтээгдэхүүнийг дэлхийн 19 улс руу гаргаж байна. Үүн дотор Герман, Швейцар, АНУ зэрэг улс руу экспортолж байна. Энэ 2017 онд 5000 орчим ширхэг ёолкны чимэглэл, тоглоомыг экспортоллоо” хэмээн захирал Юлия Клищук тус үйлдвэрийг сонирхохоор ирсэн сэтгүүлчдэд хэллээ.
Эдгээр тоглоом, чимэглэлийг гар аргаар хийдгээрээ онцлог. Энэ нь ОХУ-д ердөө хоёр байдаг гар аргаар гацуурын чимэглэл хийдэг үйлдвэрийн нэг юм.
Экспортын бүтээгдэхүүний 20 хувийг Герман руу гаргадаг ажээ.
Үйлдвэрт 60 орчим уран бүтээлч ажилладаг. Нэг уран бүтээлч өдөрт долоон шилэн тоглоом хийдэг бөгөөд гаднах зураг дүрсийг гараар хоёр цаг орчимд зурдаг байна. Өнөөдрийн байдлаар “Ариэль” цувралаар 240 мянган ширхэг тоглоом хийжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ