Сирийн террорист бүлэглэлүүдийн эсрэг үйл ажиллагаанд оролцсон Оросын армийн Туполев ТУ-22М3 бөмбөгдөгч онгоцнууд өнөөдөр /2017.12.13/ Эрхүү мужийн Белая баазад газардсан гэж ИТАР-ТАСС мэдээллээ.
“Сири дэх террористуудын эсрэг өгөгдсөн үүрэг даалгавраа амжилттай биелүүлсэн алсын нислэгийн ТУ-22М3 бөмбөгдөгч онгоцны эскадриль Хойд Осет дэх нисэх буудлаас хөөрч, Эрхүү муж дахь үндсэн баазад ирлээ” гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ. Нислэгийн явцад Самара муж дахь нисэх буудалд түр буудаллаж, түлш сэлбэсэн тухай мөн дурдсан байна.
Үүрэг даалгавраа амжилттай биелүүлээд нутагтаа ирсэн цэргийн алба хаагчдыг гэр бүл, төрөл садан, ОХУ-ын Агаарын нисэх хүчний удирдлага, ахмад дайчдын төлөөлөл угтан авсан байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн даваа гаригт /2017.12.11/ Сири дэх Хмеймим баазад очиж, Сириэс цэргээ татах үүргийг Батлан хамгаалахын яаманд өгсөн юм.
С.ЦЭЛМЭГ