Олон улсын ECA International байгууллагын судалгаагаар ОХУ-ын нийслэл Москва хот гадаадынхны хувьд өртөг өндөртэй хотын нэг болжээ. Амьжиргааны өртөг өндөртэй дэлхийн хотуудын жагсаалтыг тус байгууллага өнгөрсөн Мягмар гаригт /2017.12.12/ олон нийтэд дэлгэсэн байна.
Жагсаалтыг Луанда, Хартум, Цюрих, Женев, Базель, Берн, Осло, Токио, Хонконг, Ставангер хотууд тэргүүлжээ. Киноны тасалбар Лондонд 13.77 фунт стерлинг бол Цюрихт 15.30 фунт стерлинг, 500 граммын шар айраг Лондонд 6.88 фунт стерлинг байхад Цюрихт 8.54, литр шатахуун Лондонд 1.29 фунт стерлинг бол Цюрих болон Хонконгод 1.64 байгаа юм. Харин Лондон хот жагсаалтын 139-д буюу харьцангуй хямд өртөгтэй хотод тооцогджээ.
ОХУ-ын нийслэл жагсаалтын 65-д байгаа нь нэг их өндөрт тооцогдохгүй ч 2014 онд 118-д байснаа ийнхүү 53 байраар үсрэнгүй урагшилжээ.
ECA International сүүлийн 45 жил энэ судалгаагаа тогтмол хийж байгаа бөгөөд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэнд суурилан хотуудын өртгийг гаргадаг байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ