Монгол Улсын Их хурлаас Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан иргэдээс авсан саналын дүнг нэгтгээд байна. Нийт 327375 иргэн дээрх төсөлтэй холбогдуулан шуудан, цахим хуудас зэргээр дамжуулан саналаа илэрхийлжээ. Энэ тухай мэдээллийг инфографикаар хүргэж байна.