2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 854,159 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Хүннү Менежмент’ ХК /HBZ/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.99 хувиар өссөн бол ‘Э-Транс Ложистикс” ХК-ийн /ETR/ ханш хамгийн өндөр буюу 14.90 хувиар уналаа.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,200.94 нэгж болж 1.78 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,557,178,728,873 боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ