19 дэх удаагийн Харбины “Мөсөн хот” аж үйлдвэрийн паркийн ажил өдгөө ид өрнөж, хөл хөдөлгөөн ихтэй байна. Хэдэн мянган ажилтан -20 градусын хүйтнийг үл хайхран ажлаа гүйцэтгэж, “Мөсөн хот”-ын барилгаа барьж эхэлжээ.
Цас, мөсөөр бүтэх хотод хэрэглэх мөсний хэмжээ 180 мянган куб метр бол цасны хэмжээ 150 мянган куб метрт хүрсэн гэнэ. Мөсөн хотыг энэ сарын сүүлийн 10 хоногт нээхээр төлөвлөжээ.
Харбин нь дэлхийн цас мөсөн урлагийн нэг эх сурвалж төдийгүй хүн амынхаа тоогоор улсдаа эхний аравт ордог аж.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ