Хятадын Хайнань мужийн Саньяа хотын Зүүн далайн бүсийн аюулгүй байдлын ажилтнууд далайн эргээс ойролцоогоор гурван метр урт шархадсан халимны зулзага олжээ.
Саньяа далайн болон загасны ан агнуурын газар, Хилийн хамгаалалтын цагдаагийн хэсэг зэрэг байгууллагын холбогдох хүмүүс энэ тухай мэдсэнээр тус газар очиж, аюулгүй байдлын ажилтнуудтай хамт шархадсан халимыг далайн эрэг дээр гаргасан байна. Ийн мэргэжлийн аврах ажиллагаа явуулжээ. Одоогийн байдлаар халимыг юунаас болж шархадсаныг хараахан тогтоогоогүй байгаа аж.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ