Хятад улс Алжирын хиймэл дагуулыг хөөргөв

Хуучирсан мэдээ: 2017.12.13-нд нийтлэгдсэн

Хятад улс Алжирын хиймэл дагуулыг хөөргөв

Хятад улс Алжирын хиймэл дагуулыг хөөргөв

Арванхоёрдугаар сарын 11-ны 00.40 цагт Хятад улс Алжирын мэдээлэл холбооны хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ. Тодруулбал, БНХАУ-ын Шичан хиймэл дагуул хөөргөх төвд “Чанжэн-3” зөөгч пуужин ашиглан “Алжир-1” мэдээлэл холбооны хиймэл дагуулыг хөөргөсөн байна. Хиймэл дагуул нь товлосон тойрог замд орсон бөгөөд үүргээ сайн биелүүлж байгаа аж.

Энэ нь Алжир, Хятад хоёр улсын сансрын салбарын хамтын ажиллагааны эхний төсөл төдийгүй Алжир улсын мэдээлэл холбооны анхны хиймэл дагуул гэнэ. Түүнчлэн ирэх онд тус хоёр улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиох юм байна.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж