Google компани хиймэл оюун ухааны судалгааны ажлаа улам бүр лавшруулахаар Хятадад судалгааны төв байгуулахаар шийджээ. Азидаа анхных нь болох тус төвд орон нутгийн ажилчдыг ажиллуулах гэнэ.
Цахиурын хөндийн компаниуд сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны хөгжүүлэлтэд онцгой анхаарах болсон юм. Хятад ч мөн адил энэ салбарт ач холбогдол өгч, АНУ-ын компаниудтай хамтран ажиллах болжээ.
Хиймэл оюун ухааныг хөгжүүлснээр автомат жолоодлоготой машин, автоматжуулсан үйлдвэр, орчуулгын болон нүүр царай таних программ гээд технологийн салбарт олон дэвшил гарна гэж тооцоолж байгаа аж.
С.ЦЭЛМЭГ