Зүрх нь гаднаа төрсөн охинд амьдрал хайрлажээ

Хуучирсан мэдээ: 2017.12.13-нд нийтлэгдсэн

Зүрх нь гаднаа төрсөн охинд амьдрал хайрлажээ

Зүрх нь гаднаа төрсөн охинд амьдрал хайрлажээ

Зүрх нь биеийнхээ гадна байрласан охиныг Британийн эмч нар мэс засал хийж, амьдрал хайрлажээ. 

Ванелопп Уилкинс нэртэй охин 50 саяд нэг тохиох төрөлхийн зүрх нь гаднаа байрлах эмгэгтэй төрсөн байна. Лейстер хотын Гленфилдийн эмнэлгийн эмч нар охиныг төрсөн даруйд нь мэс засал хийжээ. 

Ванелопп уг нь Зул сарын баярын үеэр төрөх ёстой байсан ч эмч нар кесар хагалгаагаар нэг сарын өмнө төрүүлжээ. Төрөөд ердөө 50 цаг өнгөрсний дараа эмч нар анхны мэс заслыг хийсэн байна. Эмнэлгийн 50 эмч, сувилагч, асрагч гар бие оролцсон гэнэ. Эхний удаад тэд охины зүрхэнд амьсгалын гуурс оруулж, хэд хоногийн дараа дахин мэс засал хийхдээ цээжний хөндийг нь нээж, зүрх байх ёстой газарт нь сул зай гаргажээ. Дараа нь хоёр долоо хоногийн хугацаанд гравитацын аргаар зүрхийг аажим аажмаар биед нь оруулсан байна. 

Гурав дахь удаагийн мэс заслаар хавиргатай адил хамгаалалтын үүрэгтэй тор цээжний хөндийд суулгаж, тэр хэсэгт гарынх арьснаас авч, нөхсөн байна.

1,8 кг жинтэй Ванелопп охин одоо биеийн байдал нь тогтвортой, тус эмнэлгийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж. Бяцхан охин Британийн түүхэнд ийм хүнд эмгэгийг давж гарсан анхны тохиолдлын эзэн болжээ. Анагаах ухаанд эктопия кордис гэж нэрлэдэг энэ эмгэг 50 саяд нэг тохиох ховор эмгэг бөгөөд ураг эхийн хэвлийд бойжих явцад зүрх бүтнээрээ, эсвэл тал хэсэг нь биеийнхээ гадна бүрэлдэж хөгжихийг хэлдэг байна.

Ийм эмгэгтэй төрсөн хүүхдүүд дийлэнх тохиолдолд төрөөд хэдхэн цагийн дараа амьсгал хураадаг аж. Британид өмнө нь ийм хүүхдэд мэс засал хийх гэсэн хоёр оролдлого бүтэлгүйтэж байжээ.Ванело

ппт мэс засал хийхийн өмнө эмч нар охиныг амьд үлдэх магадлал ердөө 10 хувьтай гэж аав, ээжид нь сануулсан гэнэ. Охины аав Дин Уилкинс, ээж Наоми Финдлей нар “гайхамшиг” бүтээсэн эмч нарт талархаж, охиноо Диснейн “Сүйтгэгч Ральф” хүүхэлдэйн киноны Ванелопп гүнжийн дүрээр нэрлэжээ. 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж