Тиллерсон: АНУ Хойд Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн

Хуучирсан мэдээ: 2017.12.13-нд нийтлэгдсэн

Тиллерсон: АНУ Хойд Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн

Тиллерсон: АНУ Хойд Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон  “Вашингтон Пхеньянтай урьдчилсан нөхцөлгүй яриа хэлэлцээ хийхэд бэлэн” хэмээн мэдэгджээ.

Арваннэгдүгээр сарын 29-нд Хойд Солонгос тив хоорондын баллистик пуужин туршсанаас болж Солонгосын хойгт тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байгаа ийм үед Тиллерсон ийн мэдэгджээ.

Тиллерсон мэдэгдэлдээ ‘ Хойд Солонгосын тал зөвшөөрвөл бид хэзээ ч ярилцахад бэлэн. Хэрэв тэд хүсч байвал бид цаг агаарын талаар ч ярьсан болно” гэжээ.

Тиллерсоны дээрх мэдэгдэл Вашингтон Пхеньяны талаарх хатуу байр суурьт бага зэрэг өөрчлөлт орсныг харуулж байна.

Хойд Солонгосын цөмийн аюул заналхийллээс АНУ болон холбоотон орнуудыг хамгаална гэж мэдэгдсэн ерөнхийлөгч Доналд Трамп Пхеньянтай яриа хэлэлцээ хийх гэж оролдох нь  бүтэшгүй оролдлого хэмээн Тиллерсоныг Хойд Солонгостой учраа олох гэж цагаа дэмий гарздаж байна гэж шүүмжилж байсан удаатай.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампыг Хойд Солонгостой яриа хэлэлцээ хийх гэж оролдохын оронд Ким Жон Унтай шөргөөцөлдөж байх зуур ОХУ  хоёр улсын хооронд шууд яриа хэлэлцээ явуулах зуучлагчийн үүргийг өөртөө авахыг зорьж байгаа юм. ОХУ-ын гадаад харилцааны сайд Сергей Лавров өнгөрсөн долоо хоногт Пхеньян Вашингтонтой шууд яриа хэлэлцээ хийх хүсэлтэй байгааг уламжилсан билээ.

эх сурвалж: The KoreaTimes

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж