Солирын бороо маргааш хамгийн тод харагдана

Хуучирсан мэдээ: 2017.12.13-нд нийтлэгдсэн

Солирын бороо маргааш хамгийн тод харагдана

Солирын бороо маргааш хамгийн тод харагдана

Геминидийн солирын бороо орох үзэгдэл арванхоёрдугаар сарын 13-14-нд шилжих шөнө орох дэлхий нийтэд ажиглагдах нь ээ.  Эрдэмтэн, судлаачид дэлхийн хойд хагаст солирын бороо хамгийн тод харагдана гэж үзжээ.

Солирын бороо буюу солирын урсгал ойролцоогоор долоо хоног үргэлжлэх бөгөөд оргил үе нь маргааш аж. Монголын цагаар арванхоёрдугаар сарын 14-ний 17:30 цагт солирын урсгалыг монголоос илүү тод харах боломжтой юм байна. 

СОЛИРЫН БОРОО ГЭЖ ЮУ ВЭ?

Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Астрометрийн секторын эрхлэгч Н.Тунгалаг:

-Хүмүүс солирын биет ганц нэгээрээ дэлхийн агаар мандалд орж ирж, шатах үзэгдлийг “од харвах” гэж нэрлэдэг. Харин солирын бороо гэдэг нь үүнтэй адил боловч олон тооны биетүүд дэлхийн агаар мандалд орж ирж байгаагаараа онцлог. Энэ үзэгдлийг солирын бороо гэж нэрлэдэг. Дэлхий тойрог замынхаа явцад солирын бөөгнөрөлтэй таарах үед ийм тохиолдол ажиглагддаг.  Солирын бороо нэг жил эсвэл сард хэдэн ч удаа тохиолдож болно. Дэлхий нийтэд солирын бороо буюу солирын урсгал гэх энэ үзэгдэл 2017 оны арванхоёрдугаар сард гурав, дөрвөн ч удаа харагдана. Тэр дундаа хамгийн тод харагдах тохиолдол нь энэ удаагийнх буюу Геминидийн солирын бороо юм. Уг үзэгдэл нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст илүү тод харагдана.

А.Сүрэн
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж