Иргэд гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хөнджээ

Хуучирсан мэдээ: 2017.12.13-нд нийтлэгдсэн

Иргэд гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хөнджээ

Иргэд гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хөнджээ

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг улс орон даяар хэлэлцүүлж, үр дүнгийн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт нарын хүмүүс хийлээ. 

Энэхүү олон нийтийн хэлэлцүүлэг нь долдугаар сарын 30-наас найдугаар сарын 29-ний хооронд  үргэлжилсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөөр иргэдийн саналыг авсан юм. Харин хэлэлцүүлэгт оролцоогүй иргэд шуудан, аппликэйшн ашиглах болон цахимаар саналаа өгсөн байна. Энэ хугацаанд нийт 327,375 саналын хуудас УИХ-д ирсэн бөгөөд эдгээрийг цахим хэлбэрт оруулж, нэгтгэжээ.
 

Нэгдсэн дүнгээс харахад, тухайн жилийн улсын төсвийн төсөвт зарлагын шинэ төрөл үүсгэхгүй байх, зарлага нэмэгдүүлэхийг хорилох гэсэн асуудлыг оролцсон иргэдийн 72 хувь нь дэмжсэн байна.

Түүнчлэн Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлэх гэсэн асуудлыг санал асуулгад оролцсон иргэдийн 64,8 хувь нь дэмжжээ.

Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах болон бусад асуудал 50 орчим хувиар дэмжигдсэн тул Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд саналуудыг нэмж оруулах эсэхийг ажлын хэсэг дээр ярилцана гэж УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэллээ.

Санал асуулгад оруулаагүй асуудлаар иргэд байр сууриа илэрхийлсэн байна. Тодруулбал, байгалийн баялаг ашиглалтыг оновчтой тодорхойлох, УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох, УИХ-ын гишүүнд нэр дэвших хүмүүсийн насны хязгаарыг нэмэх, Төрийн сүлд, Төрийн дуулалтай холбоотой саналуудыг иргэд олноор ирүүлжээ. 

Иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэж дууссан тул одоо Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажилд тэдгээрийг тусгахад анхаарах юм. Ингэхдээ иргэдээс хамгийн өндөр санал авсан заалтуудыг оруулна. Харин байгалийн баялаг ашиглалтыг оновчтой тодорхойлох, УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох, УИХ-ын гишүүнд нэр дэвших хүмүүсийн насны хязгаарыг нэмэх зэрэг асуудлыг багтаах эсэхийг ажлын хэсэг шийдвэрлэнэ гэж УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж