“МТЗ”-ын Гүйцэтгэх захирлаар Б.Цэнгэлийг томилжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.13-нд нийтлэгдсэн

“МТЗ”-ын Гүйцэтгэх захирлаар Б.Цэнгэлийг томилжээ

“МТЗ”-ын Гүйцэтгэх захирлаар Б.Цэнгэлийг томилжээ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Болдын Цэнгэлийг томилжээ. Томилгоог өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт буюу арванхоёрдугаар сарын 08-ны өдрийн компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаас хийсэн байна.

Үүний өмнөх өдөр буюу Засгийн газрын арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Монголын төмөр зам ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Хэрлэнг Ашигт малтмал газрын тосны газрын даргаар томилсон юм. Тиймээс маргааш нь эл албанд Б.Цэнгэлийг ийн томилжээ. 

Б.Цэнгэл нь 1968 онд Улаанбаатар хотод төрсөн.

1985 онд Дархан хотын арван жилийн 3 дугаар дунд сургууль, 1990 онд хуучнаар ЗХУ-д Иванаво хотын Улсын Их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, 2001 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистраар тус тус төгссөн.

  • 1990-1992 онд Дархан хотын Ардын шүүхэд нарийн бичгийн дарга,
  • 1992-1996 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Зохион байгуулагч,
  • 1997-1998 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд Хуулийн зөвлөх,
  • 2000 оны 01-06 дугаар сард Шүүхийн ерөнхий зөвлөлд менежер,
  • 2001 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газарт албаны дарга,
  • 2001-2002 онд Гаалийн ерөнхий газрын Хяналтын шуурхай албаны дарга,
  • 2002-2003 онд Гаалийн ерөнхий газрын Хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх хэлтэст Гаалийн улсын ахлах байцаагч,
  • 2003-2006 онд Улаанбаатар дахь Гаалийн газарт Орлогч дарга,
  • 2006-2008 онд Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга,
  • 2008-2009 онд Зам, тээвэр аялал жуулчлалын яамны харьяа Тээврийн үйлчилгээний төвийн захирал,
  • 2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Авто тээврийн газрын дарга,
  • 2012 оны 01 дүгээр сараас 2012 оны 09 дүгээр сард Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд,
  • 2013-2015 онд МАН-ын Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх,
  • 2015 онд Гаалийн ерөнхий газрын даргын албан үүргийг тус тус гүйцэтгэж иржээ.

Б.ЭНХ

Эх сурвалж: Монголын төмөр зам ТӨХК

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж