
Жинхэнэ мэргэжлийн хэмээн нэрлэгддэг байсан “Night Train” буюу “Шөнийн галт тэрэг” хамтлаг дахин нэгдэж, тоглолт хийх тухай бид өмнө нь мэдээлж байсан. Харамсалтай нь, тэдний тоглолт хойшилжээ. Тэд энэ сарын 20-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд тоглолт хийх байсан ч зарим нэг шалтгааны улмаас хойшилж ирэх сард хийхээр болсон байна. Өөрсдийн оршин байх цаг хугацаандаа үнэхээр гайхалтай түүхийг бичиж чадсан “Шөнийн галт тэрэг” хамтлагийн “Зөөлөн”, “Хайлсан шоколад” зэрэг дуу нь одоо ч хит дууны нэг хэвээр байгаа юм.
М.Дөл