Хойд Солонгос дахин цөмийн туршилтад бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2017.12.13-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос дахин цөмийн туршилтад бэлтгэж байна

Хойд Солонгос дахин цөмийн туршилтад бэлтгэж байна

Хойд Солонгосын дэглэм дахин цөмийн туршилт бэлтгэж байж болзошгүй гэх Пхеньяны асуудлаарх АНУ-ын шинжээчдийн дүгнэлтийг Korea Times мэдээллээ.

Өнгөрсөн есдүгээр сарын 3-нд хийсэн зургаа дахь удаагийн цөмийн туршилтын хор нөлөө, үр дагавар бүрэн гүйцэт арилаагүй байхад дахин туршилтад бэлтгэж байгаа сэжиг бүхий үйлдэл, үйл ажиллагаа Пунгери дэх цөмийн туршилтын баазын орчмоос мэдрэгдсэн байна.

Хиймэл дагуулаас авсан дүрс, өгөгдлийн дагуу Фрэнк Фабиан, Жозеф Бермудез Жуниор болон Жэк Лью нарын шинжээчид хамтарсан дүгнэлт гаргажээ.

Энэ удаад цөмийн туршилт явуулдаг газар доорх байгууламжийн баруун хаалганы ойролцоо сэжиг бүхий зүйл илэрсэн байна.
Олон тооны машин, техник хэрэгсэл, хүмүүс холхиж, уурхайн гүний тэргээр хөрс, шороо зөөж байгаа нь газар доорх байгууламжийн баруун хаалгыг цэвэрлэж, ээлжит цөмийн туршилтдаа бэлтгэж буй дохио байж мэднэ гэж шинжээчид тайлбарлажээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж