Египет дуучин садар самуун сурталчилсан хэргээр ял сонсчээ

Хуучирсан мэдээ: 2017.12.13-нд нийтлэгдсэн

Египет дуучин садар самуун сурталчилсан хэргээр ял сонсчээ

Египет дуучин садар самуун сурталчилсан хэргээр ял сонсчээ

Египетийн шүүх нэгэн дуучин бүсгүйг видео клипээр садар самуун сурталчилсан хэмээн хоёр жил шоронд хорих ял оноожээ. 

Нэрд гарч амжаагүй дуучин бүсгүй шинэ клипэндээ дотуур хувцастай дуулж бүжиглэн, гадил идэж буйг харуулдаг байна.  Түүнийг гадилыг зүгээр ч нэг идээгүй, бусдыг садар самуунд уруу татаж, эрээ цээргүй авирласан гэж буруутгажээ. Исламын шашны уламжлалыг хатуу мөрддөг Египетэд дуучны шинэ клип цахим сүлжээнд тавигдсан цагаасаа олны дургүйцэл, бухимдлыг төрүүлж, хэл ам дагуулжээ.

Египетийн шүүхээс дуучинд хоёр жил шоронд хорих ял оноосноос гадна 10,000 фунтаар торгосон байна.  Дуучин шүүхийн шийдвэрийн эсрэг давж заалдах эрхтэй ажээ.

Шүүх видео клип хийсэн найруулагчийг ч мөн торгож, хоёр жил шоронд хорих ял оноосон боловч ялыг түдгэлзүүлсэн байна.  

Дуучин, найруулагч хоёрыг уран бүтээлээрээ садар самуун сурталчилж, олон нийтийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж буруутгажээ. Дуучин шүүх хурал найруулагч өөртэй нь зөвлөлдөөгүй гадил иддэг хэсгийг оруулсан, өөрийгөө буруугүй гэж мэдүүлсэн ч авч хэлэлцээгүй гэнэ.

Египетэд есдүгээр сард болсон нэгэн концертын үеэр солонгын өнгөтэй далбаа мандуулснаас болж арав гаруй хүнийг баривчилсан юм. Тэднийг мөн садар самуун сурталчилсан, ёс зүйг зөрчсөн, олон нийтийн тав тухыг алдагдуулсан гэж буруутгасан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж