Оросын Киночдын холбооны Их хурал арванхоёрдугаар сарын 11-ний Даваа гаригт Москвад боллоо.
Киночдын холбоо нь ТББ бөгөөд 5000 гаруй гишүүнийг эгнээндээ нэгтгэдэг ба Их хурлаа дөрвөн жил тутамд хийдэг.
Киночдын холбооны тэргүүн найруулагч Никита Михалков ‘Оросын киноны салбарын уналт зогсч, сэргэж эхэллээ’ хэмээн хэлсэн үгэндээ онцолжээ.
“Иргэд орос кино үзэхээр кино театр руу явдаг болсон нь намайг үнэхээр баярлуулж байна. Манай киноны салбар хүнд үеэ даван туулж, сэргэж эхэллээ. Гэхдээ хүмүүсийн хамгийн үзэх дуртай кино Зөвлөлтийн үеийн кино хэвээр байна. Тэр үеийн кинонд итгэл, найдвар, хайр байдаг” хэмээн Никита Михалков хэлжээ.
Дөрвөн жилийн өмнө 2013 онд болсон ээлжит их хурлын үеэр киноны салбарын хамгийн тулгамдсан асуудал нь үзэгчгүй болсон явдал хэмээн ярьж байсан бол одоо байдал нааштайгаар өөрчлөгдөж эхэлж байгааг төлөөлөгчид хэлсэн байна.
Никита Михалковын хэлснээр сүүлийн дөрвөн жилд киноны кассын орлого хоёр дахин өсч, үзэгчдийн тоо 70 хувиар нэмэгджээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ